Хөл, тавхайн майга нь нэг болон хоёр хөлийн тавхай шагайгаар дотогш эргэх төрөлхийн гажиг юм. Уг гажгийг Понсеттын аргаар эмчилдэг. Энэхүү дүрс бичлэгээр Понсеттын аргаар майга тавхайг хэрхэн эмчилж болох талаар эцэг эхчүүдэд ойлголт өгөхийг зорилоо. Энэ киног бүтээсэн SAWBO байгууллагаас хөл, тавхайн майга гажигтай өвчтнүүдийг эмчлэхэд гар бие, сэтгэл зүрхээ зориулж буй дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмч нарыг хувь нэмрийг дэмжиж байна.