Гараа зөв угааж сурах нь халдварт нян, бохирдолоос сэргийлнэ. Таны бохир гар таныг өвчлүүлэхээс гадна бусад хүмүүст өвчин тараах аюултай гэдгийг санаарай. Бохир гарт наалдсан нян, вирус, шимэгчид, мөөгөнцөр болон янз бүрийн химийн бодисууд нь таныг нүүр, нүд, хамар, амандаа гараа хүргэх үед шууд, эсвэл хоол унд бэлтгэх үед шууд бус замаар бидний бие руу нэвтрэн ордог. Гараа тогтмол савандаж угааснаар олон халдварт өвчин, ялангуяа гэдэсний суулгалт, менингит, менин төст өвчин, томуу, томуу төст, гепатит халдвараас хамгаалах хамгийн амархан арга юм. /Үүнийг 2-D дүрс нь гар угаах ач холбогдлыг тайлбарлах болно/.