Баруун Нилийн вирусын халварт өвчин нь шумуулд хазуулснаас дамждаг өвчин юм. Шумуул нь уг өвчнөөр халдварласан нүүдлийн шувуудын цусаар хооллосноор уг вирусаар халдварладаг байна. Уг вируст халдварыг гол дамжуулагч нь Кулекс пипиенс гэдэг зүйлийн эмэгчин шумуул юм. Гэхдээ Аедес аегурти, Аедес албопиктус зэрэг зүйлийн шумуулууд мөн уг вируст халдварыг өдрийн цагаар тарааж болдог. Уг өвчний үед илрэх шинж тэмдгүүд нь ерөнхийдөө ханиад томуу өвчинтэй төстэй бөгөөд үүнд: өндөр халуурар, толгой өвдөр, арьсан дээр тууралт гарах,тунгалгийн булчирхай томрох,ядарч сульдах, хүзүү хөших гэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг.