Танай нутаг, байгалийн баялгийг ашиглах зөвшөөрөл Засгийн газраас хэн нэгэнд олгоход газар нутгаа орхин нүүх шаардлага гарвал сөрөг нөлөөллөөс зайлсхийх, бууруулах хувилбаруудыг таньтай хэлэлцэх ёстой. Нүүлгэн шилжүүлэлтэнд өртөх орон нутгийнханд шийдвэр гарахаас өмнө мэдэгдэж, боломжит хувилбруудын талаар хэлэлцэж сонгох боломжийг олгох ёстой. Сөрөг нөлөөллийг арилгах ямар ч боломжгүй тохиолдолд өөрийн хохирлыг барагдуулах, зохих хэмжээний нөхөн олговор авах эрхтэй. Танай өрхийг өөр газарт нүүлгэсэн бол үүнийг нүүлгэн шилжүүлэлт гэнэ.